Өчигдрийн дотор Иракт 70 хүн амиа алдав

Иракын хойд нутагт дараалсан дэлбэрэлтүүд болж 70 хүн амь насаа алдлаа хэмээн тус улсын албаны эх сурвалж мэдээлж байна. Өчигдөр өдөр худалдааны төвд цуврал дэлбэрэлт болсон бол түүний дараа хоёр ч машин дэлбэрч олон тооны хүн амь насаа алдсан гэнэ. Эдгээрдэлбэрэлтүүдийг амиа золиослогч этгээд үйлдсэн хэмээн үзэж байгаа юм. Нас барсаниргэдээс гадна 50 гаруй хүн нэлээд хүнд шархадсан байна.

Дэлбэрэлт болсон тус дэлгүүр байрладаг муж нь шийтүүдийн голчлон амьдардаг Жудайда аль Шат дүүрэг бөгөөд элдэв дэлбэрэлт болдгоороо алдартай бүс нутаг юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд энд дэлбэрэлт, хүчирхийлэл газар авах болсон бөгөөд өнгөрсөн сард 2008 оноос хойшхи хамгийн аюултай цуст дэлбэрэлт болж, 1045 хүн ами насаа алдж байсан. Энэ мужаас 35 км-ын цаан орших суннитуудын голчлон амьдардаг Багуба дүүрэгт өнгөрсөн долоо хоногт хоёр машин дэлбэрч, 41 хүн нас барсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ