Дуучин Аделийн “сав” өвдөж хүүхэд хүсч байна

Түүний 107 аялан тоглолт ирэх 11-р сард өндөрлөнө. Урлаг уран бүтээлийнхээ хажуугаар сайн ээж байхыг ямагт эрхэмлэдэг дуучин Адель гурван настай Анжело хэмээх хүүтэй билээ.

Угийн алиа хошин зантай Адельөнгөрөгч бямба гарагт Нашвиллд болсон тоглолтынхоо үеэр үзэгчдэд хандан, би ахиад хүүхэдтэй болмоор байна, хүү маань одоохон л дөрвөн нас хүрнэ, хүүдээ дүү төрүүлж өгмөөр байна. Ойрноос миний сав өвдөж эхэлсэн, яг л хүүхэд, хүүхэд, хүүхэд хэрэгтэй байна гэж байгаа мэт хэмээн хошигножээ.

Өнгөрөгч долдугаар сард ахин хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна, одоо цаг нь биш хэмээж байсан бол өнөөдөр хүү охин аль нь ч ялгаагүй “бяцхан маамаатай” болохыг хүсч байна хэмээн дуучин бүсгүй ярьж байна. Гэхдээ тэрбээр өөрийгөө жирэмсэн биш гэдгийг сануулаад аялан тоглолт дуусах хүртэл жирэмслэх төлөвлөгөөгүй байгаагаа хэлсэн юм.

Амин эрдэнэ болсон Анжело хүүгийнхээ том болж, өсч торниж буй мөч болгоныг харахыг хүсдэг Аделийн хувьд хүүгээ орхиод аялан тоглолт эхлүүлнэ гэдэг амаргүй шийдвэр байсан гэдэг. Ямартай ч, тоглолт өндөрлөж, Анжело хүү дүүтэй болох нь...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ