Хуулийн этгээдийн бүртгэлийн газар тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй
УЛСЫН ЕРӨНХИЙ БҮРТГЭЛИЙН ГАЗАР: Хуулийн этгээдийн бүртгэлийн газарын серверт гэмтэл гарсаны улмаас тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй байна. Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн дотоод сүлжээнд механик гэмтэл гарч одоог хүртэл үйл ажиллагаа явагдаагүй хэвээр байна. Энэ тухай тодоруулбал: Дотоод сүлжээнд гэмтэл гараад 7 хонож байна. Тиймээс үйлчлүүлэгч та бүхэн утсаар лавлаж байгаад ирээрэй. Механик гэмтлийн улмаас цаашид тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй болсон. Сэлбэг нь ховор байдаг, захиалга өгсөн байгаа хэзээ ирнэ тэр үеэр хэвийн үйл ажиллагаатай болно хэмээн мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ