Санаатай аллага үйлдсэн этгээдэд 10 жил 10 хоног хорих ял оноожээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Т нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээж, чих, гуян тус газар хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн. Уг хэрэгт тус аймгийн прокурорын газраас өнгөрсөн есдүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж.
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д 10 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ