Сэлэнгэ аймгийн Мандал суманд түймэр гарчээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Түнхэл багийн “Тайжийн нуруу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 80 км/ ойн түймэр гарчээ. Түймрийн тухай дуудлагыг энэ сарын 14-ний өдрийн 14:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, 2 автомашин, Цагдаагийн 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 2 автомашин, нийт 45 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Энд онцлон анхааруулахад объектын холбогдолтой гал түймэр ялангуяа автомашин шатаж байна гэсэн дуудлага нэмэгдэх хандлагатай болж байгааг ОБЕГ-аас мэдээлж байна. Тухайлбал, нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо,10 буудлын зүүн талын авто зам дээр “Ниссан пулсар” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 18:38 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн албан хаагчид унтраажээ. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 7 дугаар гудамжийн 14 тоотод “Соната 2” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 09:27 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн албан хаагчид унтраасан байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ