Леонардо Ди Каприог огцруулна
Америкийн алдарт жүжигчнийг НҮБ-ын элч төлөөлөгчийн албаа сайн дураараа өгөхийг хүсчээ.
Холливүүдийн алдартны нэр сүүлийн үед уран бүтээлийн амжилтаас илүүтэйгээр авлигын хэрэгт холбогдох болсон билээ. Leonardo DiCaprio Foundation байгаль орчныг хамгаалах сангийнхаа хөрөнгийн зарцуулалтынхаа тайланг ил тод мэдээлэхийг Бруно Мансерийн нэрэмжит буяны сангийн Лукас Страуманн нэрт жүжигчнээс шаардсан байна.
Леогийн нэр сүүлийн хэдэн сарын турш Малайзын 1MDB санг тойрсон дуулиантай холбогдоод байгаа билээ. Малайзын энэ сангаас гурван тэрбум гаруй доллар угаасан хэрэгт Леонардо Ди Каприогийн буяны сан холбогдсон хэмээн АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ