Өмнөд Солонгос улс Хойд Солонгосын дүрвэгсдийг хүлээж авахад бэлэн

Өмнөд Солонгос улсад жил бүр Хойд Солонгосын дүрвэгсдийн өдөрлөг зохиогддог байна.34 дэх удаагаа зохиогдож буй спортын өдөрлөг өнгөрөгч ням гаригт болж өндөрлөжээ. Энэхүү өдөрлөгт Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе хүрэлцэн ирсэн юм.

Одоогийн байдлаар тус улсад Хойд Солонгосоос 30-н мянга гаруй иргэд дүрвэн очсон гэсэн судалгаа гарчээ.

Ерөнхийлөгч Пак Гын Хе уг спортын өдөрлөгийг нээж үг хэлэхдээ “ Хойд Солонгос улс хэт их зэвсгээр хөөцөлдөж байгаагийн улмаас иргэд нь өлсгөлөн амьдарч байна. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагуудын Хойд Солонгос улсад үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламж үүнийг нь нотолж байгаа юм. Манай улсад дүрвэж ирсэн иргэдийн ихэнхи нь энгийн иргэд байсан. Тэд өлсхийн эрхэнд дүрвэж ирж байсан. Тэгвэл сүүлийн үед тус улсын өндөр албан тушаалтнууд дүрвэх нь ч мөн ихсжээ. Өмнөд Солонгос улс Хойд Солонгосоос дүрвэж ирэгсдийг үргэлж нээлттэйгээр хүлээж авах болно гэдгийг мэдэгдэхэд таатай байна.” гэжээ.

Харин үүнийг нь сөрөг намынхан “Ерөнхийлөгч Пак Гын Хе сүүлийн үед өөрийнхөө ритенгийг өсгөхийн тулд Хойд Солонгосчуудыг ашиглаж байна. Мөн дүрвэгсдийг эх орондоо уриалан дуудсан үг хэлж, Өмнөд Солонгос улс дүрвэгсдийг хүлээж авахад үргэлж бэлэн байгаа” гэж шүүмжиллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ