Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

Хөдөө аж ахуй, Хөдөөгийн Статистикийг боловсронгуй болгох олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нээлтийн семинар 09.00 цагаас Туушин зочид буудлын 5 давхар Соёмбо танхимд болно.
- ГХЯ-наас сар тутамд зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" 10.00 цагаас тус яамны Зөвшилцөл танхимд болно.
- Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн 50 жилийн ойд зориулсан гурван үеийн багш нарын Уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галарейд 10.00 цагт болно.
- Шангри-Ла зочид буудлын Болрүүм болон Парис танхимд 10.00-12.00 цагт “Нийтийн удирдлагын байгууллагын ирээдүйн хөгжлийн чиг хандлага” хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
- 11.00 цагт Багшийн хөгжлийн ордонд Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны албан ёсны нээлт болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас “Босоо хөх монгол” ТББ-аас Шүүх цагдаагийн байгууллагуудтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ.
- 14.00 цагаас Тусгаар тогтнолын талбайд МСҮТ-ийн багш оюутнуудын төлөөлөл жагсаал зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ