Бейонсе цусандаа хутгалдав

35 настай дуучин Бейонсе дэлхийн хамгийн хүчирхэг, мэргэжлийн дуучдын нэг гэдгээ ээлжит удаагаа нотлон харуулсан байна. Хэд хоногийн өмнө ээлжит тоглолтоо хийж байх үеэрээ дуучин бүсгүй тайзан дээр чихнийхээ гэдсийг сэтэлсэн хэдий ч юу ч болоогүй юм шиг дуулсан хэвээр байжээ. Дуучин бүсгүй тайзан дээр урт хиймэл гэзэгтэй, үлэмж том ээмэгтэй гарч ирсэн гэнэ.

Тэрбээр нэгэн буяны тоглолтод оролцож байсан аж. Халуухан бүжиг хийж байх үеэр түүний үс ээмэгтэй нь орооцолдоод чихнээс нь сэт татжээ. Гэтэл Бейонсе чихнээс нь цус асгарч байсан хэдий ч юу ч болоогүй юм шиг тоглолтоо үргэлжлүүлж, шүтэн бишрэгчдээ алмайруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ