МИАТ зорчигчдоо “Galaxy Note 7” гар утсыг онгоцонд авч орохыг хориглолоо

“Samsung Electronics” компанийн “Galaxy Note 7” үйлдвэрлэгдсэнээсээ хойш дэлбэрсэн хэд хэдэн удаагийн тохиолдол бүртгэгдсэн билээ. Ингэхдээ онгоцонд хүртэл дэлбэрсэн тохиолдол гарсан юм.

Үүнтэй холбогдуулж МИАТ компани тийз худалдан авч байгаа зорчигчдодоо хандан “Galaxy Note 7” гар утсыг онгоцонд авч орохгүй байх шийдвэр гаргажээ. Тус компани "Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс энэ шийдвэрийг гаргасан" хэмээн тайлбарласан байна.

МИАТ компанийн төлөөлөгчийн ярьснаар зорчигчид “Galaxy Note 7” гар утсаа унтраасан ч гэсэн онгоцонд тээвэрлэж болохгүй аж.

Дашрамд дуулгахад, АНУ-ын Иргэний агаарын тээврийн зохицуулалтын газраас “Galaxy Note 7” гар утсыг онгоцонд авч орохыг хориглосон билээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ