Адель өдөрт хичнээн хэмжээний орлого олдог вэ?

Британийн дуучин Адельөнгөрсөн оны намар их тайзнаа амжилттай эргэж ирсэн юм. Тэгэхэд дуучин “25” цомогоо танилцуулж, энэ нь Их Британийн түүхэн дэх хамгийн их борлогдож байгаацомог болжээ.Энэ нь дуучны авдагшагнал болон түүний нийт хөрөнгөд нөлөөлсөн нь мэдээж. Нэг жилийн хугацаанд Адель30 сая фунтийн орлого олж, ингэснээр өөрийн хөрөнгө зоорийг 85 сая ам.доллар болгож зузаалсанбайна.Адель өдөрт ямар хэмжээний орлого олдогийг сэтгүүлчид олж мэджээ.Үүнийг мэдэх нь тун түвэггүй юм.
Хэрвээ нийт орлогыг жилийн хоногийн тоонд хуваавал, тэр хоногт 84 мянган стерлинг фунтийн(манайхаарбол – 235 сая гаруй төгрөг! –ред.,)орлоготой ажиллаж байсан болжтаарч байна.Дашрамд дурдахад,Адельолон саяыгаа юунд зарцуулдагийг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнууд басолж мэджээ.Үл хөдлөх хөрөнгө худалдан авч, тохижуулахад голдуу мөнгөө зарцуулдаг байна.Саяхан дуучин АНУ-ын Беверли-Хиллсэд 6,5 сая доллараар байшин худалдаж авчээ. Өнгөрсөн жилүүдэд тэр үл хөдлөх хөрөнгөд ойролцоогоор 16 сая фунт зарцуулсан байна.Тэр Британид, тодруулбалСассекс гүнлэгийн Хоувын тэнгисийн эрэгтболон Лондон хотын Кенсингтон дүүрэгт тус бүр нэгбайшинтайгэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ