Дарханы 16 давхар байранд гарсан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Дарханд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 45 минутанд 16 давхар байрны 5,6-р давхарын цахилгааны шит маслаад гал гараад байна гэсэн иргэний дуудлагын дагуу ГТУА-22 дугаар ангийн 1-р тасаг салааны нийт 6 албан хаагчийн бүрэлдэхүүн 5 минутын дотор очжээ.

Гал унтраах тасаг очих үеийн цагийн байдал нь Дархан сумын 12 дугаар баг 16 давхар байрны 1 дүгээр давхарын цахилгааны ерөнхий шит, 2-р давхарын цахилгааны шит болон 8-р давхараас 16-р давхар хүртэл цахилгааны шит шатаж, 8-р давхараас дээш их хэмжээний утаажилттай байсан тул эрэн хайх, аврах бүлгийн дарга а/х Ч.Батдэмбэрэлээр ахлуулсан 2-р тасаг болон Газель маркийн 51-65 УБС автомашинтай аврах бүлгийг жолооч-2, аврагч-2, аврагч гал сөнөөгч-4 бүрэлдэхүүнтэйгээр нэмэлтээр дуудсан.

Гал унтраах тасаг 8-р давхар хүртэл 80 м-т байлдааны тархалтыг хийж, цахилгааныг салгуулсаны үндсэн дээр гал унтраах ажиллагааг, аврах ажиллагаатай хослуулан явуулсан.

16 давхар байрны 6-12 давхар хүртэл орц утаажилттай, 13-16 давхар хүртэл их хэмжээний утаажилттай байсан тул нийт 300 орчин иргэдийг аварч аюулгүй бүсэд гаргах, цонх нээлхийг онгойлгож, утааг зайлуулан агааржуулах зэргээр гал түймэр унтраах, аврах ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулжээ.

Угаартсан байх магадлалтай 13 иргэнийг Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн ба 7 иргэн биеийн байдал гайгүй байсан тул эмнэлэг дээрээс буцаасан ба 6 иргэнд хордлого тайлах эмчилгээ хийлгэж, биеийн байдал сайжирсан гэсэн мэдээг яаралтай тусламжийн тасгийн их эмч Н.Тэмүүжинээс хүлээн авав.

Гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ОБГ-ын орлогч, УСТөвийн дарга онцгой байдлын дэд хурандаа Б.Ганхүүгээр ахлуулсан хяналтын тасгийн бүрэлдэхүүн, ерөнхий жижүүр, ангийн захирагч, эрэн хайх, аврах бүлгийн дарга,эмч, салаа орлогч-1, жолооч-3, аврагч гал сөнөөгч-10, бэлтгэл ээлжийн 11 албан хаагч нийт 32 албан хаагч 1 цаг 37 минут ажиллаж, 2.5 тн ус зарцуулан, 320 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ