2 дугаар сургуулийн бага ангийнханд цацруулагчтай ханцуйвч бэлэглэлээ

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг хүүхэд багачууд, олон нийтэд таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг олгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдээ мэдээллийг хүргэх, эцэг эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор сурагчдад цацруулагчтай ханцуйвч бэлэглэлээ. Энэхүү ажлыг Замын цагдаагийн газар, Петровис ХХК хамтран замтай ойр байрлах, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй эрсдэлтэй 2 дугаар сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 1100 хүүхдэд бэлэглэсэн юм.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ