Дональд Трамп тангараг өргөхөөсөө өмнө Путинтай уулзана гэлээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп өчигдөррадиогийн ярилцлагад орох үеэрээ хэрвээ би АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд, бүр тангараг өргөхөөсөө өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана гэж мэдэгджээ.

5703c768c46188510d8b45a0

Тэрээр өнөөдрийн Вашингтон-Москвагийн хүйтэн харилцаанд санаа зовж явдгаа илэрхийлээд, үүний гол буруутан нь одоогийн ерөнхийлөгч Обама гэжээ.

ТрампОбама бол Путинд хүндлэл төрүүлэх хүн биш” гэж ярилцлагын хөтлөгч Майкл Саважид ярьсан байна.

Тэр цааш нь “Хэрвээ би арваннэгдүгээр сарын 8-нд сонгогдвол ажилдаа орохоосоо өмнө Орост очиж Путинтай уулзах болно” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ