Цагаачид засгийн эрхийг булааж, Германы хотын дарга тусламж эрж байна

Сэтгүүлчид германы эрх баригчдад Гармиш-Партенкирхен хотын даргын илгээсэн захидлыг олж авчээ. Хотын дарга захидалдаа тус хот дахь цагаачдын байдлын тухай бичээд, зохих арга хэмжээ яаралтай авахыг тулган шаардсан маягаар хүссэн байна гэж “Merkur” онлайн-сонинд бичжээ.
Гармиш-Партенкирхен бол жил бүр олон зуун жуулчин ирдэг уулын цанын бааз газар юм. Гэвч энэ жил уггазрын нэр хүнд илтэд буурч, ХБНГУ-ын засгийн газрын суурьшуулсан цагаачдаас болоод хотод гэмт хэргийн түвшин эрс нэмэгдсэн байна.
Хотын дарга Сигфрид Майерхофер болж буй хэрэг явдалд хөндлөнгөөс оролцохыг дээд албан тушаалтнуудаас хүсээд, эс бөгөөс иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах өөрийн гэсэн арга хэмжээ авч эхэлнэ гэж мэдэгдэх хүртэл байдал тэгтлээ хурцаджээ.
Хуучин америкийн “Абрахам” зочид буудалд байдаг дүрвэгсдийн төв хотын хувьд хамгийн ноцтой асуудал болж байна. Тэнд 250 цагаач аж төрж байгаагийн 150 нь Африкаас ирсэн ганц бие залуус байгаа ажээ.
Цагаачдын байранд хүчингийн хэрэг гардаг тухай эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байжээ. Цагдаагийн газрын тэргүүний орлогч Томас Хольцер ийм цуу яриаг нотлоогүй ч, “Харууд засгийн эрхийг булаан авчихлаа” хэмээн хэлснээр, дуулиант мэдэгдэл хийсэн байна. Түүний дурдсанаар, Африкаас ирсэн хар арьстнууд дүрвэгсдийн төвийн илүү аятайхан газрыг эзэгнэж, хэн хаана унтахыг зааж, түүнчлэн бусдын эд зүйлсийг хулгайлж, эд хогшлыг эвдэж хэмхэлдэг байна.
Өөрсдийгөө аюулд өртүүлэхгүйн тулд харуй бүрий цагаар гадаа гарахгүй байхыг хотын бүсгүйчүүдээс хүссэн тухай хотын дарга захидалдаа бичжээ.Түүний дурдсанаар,тэр нутгийн оршин суугчдаас өдий төдий гомдол байнга хүлээж авдаг байна.
Хэрвээ эрх баригчид асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахгүй бол дүрвэгсдийг “Абрахам” зочид буудалд байх боломжгүй болгоно гэдгийг тэр захидалдаа сануулжээ.
Цагаачид хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг хүчирхийлсний дараа Швед улсад эсэргүүцлийн арга хэмжээ болсон тухай түрүүнд нь мэдээлж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ