Зэвсэглэн дээрэм хийсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо буюуСүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байр луу буу, хутгаар зэвсэглэсэн бүлэг этгээд халдаж, байрлаж байсан 10 залууг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Одоогоор хэргийг санаачилж, “толгойлсон” гэх дөрвөн этгээдийг баривчилж цагдан хорьсон байна. Харин гэмт хэргийг үйлдэхэд гар бие оролцсон гурван этгээдийг орон даяар эрэн сурвалжилж байгаа талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээллээ.

Хохирогчид хэргийн талаар тайлбар, мэдүүлэг өгч байгаа аж. Мөн эл хэргийн улмаас хохирч, хүнд гэмтсэн хоёр иргэний биеийн байдал сайжирчээ.

Баривчлагдсан дөрвөн этгээдийн А нь гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж суллагдсан нэгэн байж. Тэгвэл хэргийг толгойлсон Б нь хар тамхины хэргээр шалгагдаж, тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа ийнхүү дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Тэд хэрэг үйлдэхдээ буу, хутга ашиглаж хэргийн газраас хагас тэрбум орчим төгрөг, нэг кг алт дээрэмдэн зугтсан аж.

Хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ