Дүүргийн шүүхээс "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын "Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах тухай 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 152 дугаар тушаалын дагуу 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхийн байранд шүүхийн "Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Уг үйл ажиллагаанд Шүүхийн үйлчилгээний ил тод, нээлттэй хүртээмжтэй байдлыг хангах, шүүхийн үйл ажиллагааг иргэдэд таниулах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн байгууллага хэрхэн хамгаалдаг талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар болон иргэдээс ирүүлсэн саналыг шүүхийн шинэтгэлд тусгах, шүүхээс явуулж буй үйл ажиллагаа, сайжруулах, иргэдэд шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явагдана.
Хаяг: Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Их засгийн өргөн чөлөө, КТМС сургуулийн ард байрлах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ