“Хар морьт сахиус” түүхийн үнэт өвийг хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

Энэ оны аравдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Дамчолин хийдээс нутгийн иргэдийн олон зуун жил шүтэж ирсэн “Хар морьт сахиус” алдагдсан хэрэг гарсан. Энэхүү сахиус 1750-аад онд Төвдөөс залж авчирсан түүхийн үнэт өв аж.
Тус хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид Орхон, Хөвсгөл аймгийн цагдаагийн алба хаагчидтай хамтран шуурхай ажиллаж илрүүлсэн байна. Энэхүү хулгайн гэмт хэргийг Хөвсгөл аймгийн иргэн “А”,“Б” нар үйлдсэнийг тогтоож, алдагдсан эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэн өгчээ. Одоо уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа юм байна.
Түүхийн хосгүй үнэт эдлэл хадгалагддаг Дамчолин хийд дохиолол хамгаалалтгүй байсны улмаас энэ хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон хэмээн албаныхан мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ