Улаанбаатарт 7 хэм дулаан

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхи шуургатай байна.


2016 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсэгт үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун болонзүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ