Эрдэмтэд өөхийг хэрхэн гадагшлуулах арга олжээ

Хүний биед орсноор өөхийг шингэн болгож, түүнийг шээс болон хөлсөөр гадагшлуулдаг бодисыг АНУ-ын Мемфис хотын эрдэмтэд синтезийн аргааргаргаж авчээ.Энэ бодист бета- LGND2 гэсэн нэр өгснийг хэвлэлд мэдээлсэн байна.

Бета-LGND2 бэлдмэлийг хулгана дээр амжилттай туршсан бөгөөд тарьж эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа хулгануудын өөхний эдийн хэмжээ нэлээд багасчээ.Ингэхдээ хулганууд биеийн массаа алдаагүй, яагаад гэвэл өөх нь булчин болж хувирсан байна. Бета-LGND2 бэлдмэлийг судлах ажил үргэлжилж байгаа аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ