Мумбайд зургаан давхар барилга нуржээ

Даваа гаригийн орой Энэтхэгийн Мунбай хотод зургаан давхар орон сууцны барилга нуржээ.Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар нас барсан хүнбүртгэгдээгүй байгаа бөгөөд 10 орчим хүн шархдаж, гэмтэж бэртсэн гэнэ. Гэсэн ч аврагчид нуранга доор хүн байж мэднэ хэмээгээд эрлийнажиллагааг явуулж байгаа юм. Албан бус мэдээллээр нэг хүннас барсан хэмээж буй.

Цагдаагийнхан болон мэргэжлийн байгууллагынхан барилга ямар шалтгаанаас нурсан болохыг тогтохоор ажиллаж байна. Нарийн учир шалтгааныг тогтоож амжаагүй байгаа ч борооны улирлын үеэр их хэмжээний бороо орж байсантай холбоотой гэж байгаа.

Сүүлийн саруудад барилга байшингууд нурах осол хэд хэдэн удаа гарлаа. Бангладешийн оёдлын үйлдвэр нурж2400 хүн амиа алдсан, түүний дараагаар АНУ-ын Филадельфи мужид мөн орон сууцны барилга нурсан.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ