Манай улсад гадны 43 иргэнийг хар тамхины хэргээр шалгаж байна

Манай улсын 34 иргэн хилийн чанадад хар тамхины хэрэгт холбогдон хоригдож, ял эдэлж байгаа. Монгол Улс эдгээр иргэдээ хоёр улсын хэлэлцээрээр авах хүсэлтээ илэрхийлдэг ч тэдний зөөвөрлөж явсан хар тамхины хэмжээ хэтэрхий их гэдэг тайлбарыг өгдөг аж. Харин эсрэгээрээ Монгол Улсад гадны иргэд хар тамхи зөөвөрлөж ирээд хариуцлага хүлээдэг үү гэсэн асуулт урган гарах юм.

Монгол Улс хар тамхийг дамжуулагч орон байсан бол одоо хэрэглэгч орны тоонд оржээ. Үүнээс үүдэлтэйгээр гадны хар тамхины наймаачид, томоохон бүлэглэлүүдийн гар, хөл Монголд хэдийнэ орж ирээд байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар хууль, шүүхийн байгууллагад гадны иргэдийн хар тамхитай холбоотой 43 хэргийг шалгаж байгаа юм. Манай улсын хил, гааль, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр гадны болон дотоодын иргэд төрөл бүрийн хар тамхи оруулж, гаргах тохиолдол их байдаг аж.

Хамгийн сүүлд л гэхэд Филиппиний иргэн Вен До хэмээх эмэгтэй 5,3 килограмм опиум оруулж ирсэн гэнэ. Үүнээс гадна хип хоп хамтлаг, дуучдын гэгддэг 13 хүн холбогдсон хар тамхины хэргийн гол өдөөгч нь Ирланд улсын иргэн байсан ч Монголын хилээр гарч зугтсан байдаг. Тэгвэл хуулийнхан гадаад, дотоодын иргэн гэхгүйгээр ижил тэгш хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа, орж ирсэн хэргүүдийг шийдвэрлээд гадны, дотны гэлгүй ял хүлээлгэж, хариуцлага тооцож байгаа гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ОНХА-ны дарга Л.Бямбаа дуулгалаа. Түүний хэлснээр ийм төрлийн гэмт хэрэг харьцангуй нэмэгдэж байгаа бөгөөд төрийн бодлогоор хар тамхинд хяналт тавихгүй бол монголчуудын дунд хар тамхи гэж юу байдгийг ч мэдэхгүй хүмүүс ял авах тохиолдол ихэсч, гадныхны гар, хөл болж байгааг онцолсон юм.

Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар 2010 онд Монгол улсад хар тамхинд донтсон 16 мянган иргэн байсан бол энэ оны эхэнд дээрх тоо 64 мянга болж нэмэгдсэн байна. Иймд монголчуудын хар тамхинд донтох байдлыг багасгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн бодлогоор авахгүй бол манай улсад гадныхан хар тамхи оруулж ирж, худалдаж борлуулсаар байх болно гэдгийг хуулийнхан анхааруулж байна.

Манай улсын 34 иргэн хилийн чанадад хар тамхины хэрэгт холбогдон хоригдож, ял эдэлж байгаа. Монгол Улс эдгээр иргэдээ хоёр улсын хэлэлцээрээр авах хүсэлтээ илэрхийлдэг ч тэдний зөөвөрлөж явсан хар тамхины хэмжээ хэтэрхий их гэдэг тайлбарыг өгдөг аж. Харин эсрэгээрээ Монгол Улсад гадны иргэд хар тамхи зөөвөрлөж ирээд хариуцлага хүлээдэг үү гэсэн асуулт урган гарах юм.

Монгол Улс хар тамхийг дамжуулагч орон байсан бол одоо хэрэглэгч орны тоонд оржээ. Үүнээс үүдэлтэйгээр гадны хар тамхины наймаачид, томоохон бүлэглэлүүдийн гар, хөл Монголд хэдийнэ орж ирээд байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар хууль, шүүхийн байгууллагад гадны иргэдийн хар тамхитай холбоотой 43 хэргийг шалгаж байгаа юм. Манай улсын хил, гааль, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр гадны болон дотоодын иргэд төрөл бүрийн хар тамхи оруулж, гаргах тохиолдол их байдаг аж.

Хамгийн сүүлд л гэхэд Филиппиний иргэн Вен До хэмээх эмэгтэй 5,3 килограмм опиум оруулж ирсэн гэнэ. Үүнээс гадна хип хоп хамтлаг, дуучдын гэгддэг 13 хүн холбогдсон хар тамхины хэргийн гол өдөөгч нь Ирланд улсын иргэн байсан ч Монголын хилээр гарч зугтсан байдаг. Тэгвэл хуулийнхан гадаад, дотоодын иргэн гэхгүйгээр ижил тэгш хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа, орж ирсэн хэргүүдийг шийдвэрлээд гадны, дотны гэлгүй ял хүлээлгэж, хариуцлага тооцож байгаа гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ОНХА-ны дарга Л.Бямбаа дуулгалаа. Түүний хэлснээр ийм төрлийн гэмт хэрэг харьцангуй нэмэгдэж байгаа бөгөөд төрийн бодлогоор хар тамхинд хяналт тавихгүй бол монголчуудын дунд хар тамхи гэж юу байдгийг ч мэдэхгүй хүмүүс ял авах тохиолдол ихэсч, гадныхны гар, хөл болж байгааг онцолсон юм.

Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар 2010 онд Монгол улсад хар тамхинд донтсон 16 мянган иргэн байсан бол энэ оны эхэнд дээрх тоо 64 мянга болж нэмэгдсэн байна. Иймд монголчуудын хар тамхинд донтох байдлыг багасгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн бодлогоор авахгүй бол манай улсад гадныхан хар тамхи оруулж ирж, худалдаж борлуулсаар байх болно гэдгийг хуулийнхан анхааруулж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/47863.shtml #sthash.Nm0Mdnbi.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    DR. ADITYA (197.211.63.7)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 06 | Хариулах