"Алдартай тагнуулчийн дуулиантай хэрэг Германы мөрдөгчдийн гарт оров

ХБНГУ-ын мөрдөх албаны хоёр мөрдөн байцаагч Монголд ирсэн нь ихэд анхаарал татаж байна. Тэднийг тус улсад элчин сайдаар суух Даваадоржийн хэрэгтэй ч холбоотой гэх мэдээлэлбайсан юм.

Тэгвэл тэдний ирсэн зорилго нь тодорхой болж улсынхаа иргэний хэргийг мөрдөн шалгах ажиллагааг Монгол улсад үргэлжлүүлэхээр ирсэн байна.

ХБНГУ-ын иргэн Максимлян Лёонхарт Клойбер хуурамч нэрээр Монголд орж ирээд сураггүй алга болоод удаж байна. Тэрээр улсынхаа банкуудыг залилан 12 сая евро луйвардан авч оргон зайлаад байсан юм.Их хэмжээний мөнгөтэйтүүний үхсэн амьд, хилээр гарсан эсэх нь тодорхойгүй. Харин Монголд байх хугацаандаа ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын ажилтан Д.Цогтбаатартай ихэд дотно харилцаатай байсан гэх.

Германы мөрдөн байцаагч нар мөрдлөгө явуулахад Улсын мөрдөн байцаах газрынхан хамтран ажиллаж байна. Одоогоор Д.Цогтбаатарын 461 дүгээр хорих ангид саатуулан шалгаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Максимлян Лёонхарт Клойбертой хамтран амьдарч байсан нэгэн монгол бүсгүйн хүүг мөн сэжиглэн шалгаж эхэлсэн байна.

Хамгийн дотно байсан тэднээс Максимлян Лёонхарт Клойбер нь оргон зайлсан, амь насаа алдсан эсэх тодорхой болно гэж үзэж байгаа аж. Дээхнэ үедД.Цогтбаатарыг улсын нууц задруулсан хэргээр Улсын ерөнхий прокурорын газарт удаа дараалан шалгуулахад энэ хэргийг прокурорын эрх мэдэлтнүүд нуун дарагдуулж, тэрээр өөрийгөө арын хамгаалалт сайтай гэж ярьж явсан төдийгүй албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээллийг албан тушаалтнуудыг эрхэндээ оруулж, өөрийн хууль бус үйл ажиллагаагаа дарагдуулахад ашиглаж байжээ.

Тэрбээр өмнө нь энэ байгууллагад хэлтсийн дарга,газрын даргаар дэвшин томилогдож байжээ. Тэрбээр ажлаа ном журмаараа хийж, аль ч засгийн итгэлийг дааж байсан бол хэл аманд өртөхгүй байв. Гэтэл түүнтэй холбоотой элдэв яриа тасарч байгаагүй ажээ.

Д.Цогтбаатар нь тагнуулын албанд ажиллахдаа улсын хилээр хууль бусаар алт гаргаж буй гэмт хэргийг илрүүлэх нэрийдлээр өөрийн ах дүү, тойрон хүрээлэгчдээ оролцуулан хууль бус алтны бизнес хийхийн зэрэгцээ хэдэн хэдэн томоохон газрын наймаанд оролцон хөлжсөнөөрөө “тагнуулын хөрөнгөлөг” хурандаа гэсэн “алдрыг” хүртээд амжиж .

СЭТГЭГДЭЛ БИЧИХ