Амьжиргаандаа дургүйцсэн бүх дүрвэгч Латвиас явжээ

Европын холбооноос тогтоосон тооны дагуу Латви улсын хүлээж авсан бүх дүрвэгч амьжиргааны нөхцөлдөө дургүйцсэнээс болоод тус орноос явжээ гэж мэдээний DELFI порталд бичсэн байна.

Есдүгээр сараас хойш Латвид үлдээд байсан сүүлчийн хоёр дүрвэгч тус орноос явж, илүү таатай Германд очихоор шийдсэнийг Латвийн телевизээр мэдээлжээ. Тус оронд аж төрөх нөхцөл муу байгаатай холбогдуулан шилжин суурьшигчид наймдугаар сарын эхээр эсэргүүцлийн арга хэмжээ явуулсан байна. Тухайлбал, тэд тэтгэлэг буурсанд дургүйцсэн бөгөөд уг тэтгэлэг нь дөнгөж 139 евро байжээ.

Энэ мөнгөөр ердийн амьдрал төвхнүүлэхэд маш хэцүүгэж Латвийн цагаачлал, харъяатын газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Германд эсэргүүцлийн ажиллагаа болсон тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайлбал, Гармиш-Партенкирхен хотод цагаачид зоргоороо авирлаж байгаагаас хотын дарга эрх баригчдаас тусламж эрсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ