Аллахад итгээгүй хүүг эцэг эхийнх нь нүдэн дээр цаазалжээ

Сирийн босогчид буюу исламын дайчид аллахад итгээгүй өсвөр насны нэгэн хүүг цаазалсан байна. Энэ талаар хүний эрхийн байгууллага анхлан мэдээллэсэн бөгөөд дэлхий дахинаа нэлээд шуугиан тарьж эхлээд байна.
15 настай Мохаммед Катта хүүг эцэг эх, нутгийн оршин суугчдын нүдэн дээр автомат буугаар буудаж хороосон байна. Цаазлуулсан хүү хэдэн өдрийн өмнө "Зөнч мэргэн Мухаммадыг газарт бууж ирсэн ч аллахыг шүтэхгүй" гэж хэлснээсээ болж ийнхүүхатуу шийтгэл хүртсэн байна. Хүүгийн амийг хөнөөсөн дайчид аль бүлэглэлд харьяалагддаг болох нь одоогоор тогтоогдоогүй байна.
Хүний эрхийг хамгаалагчдын таамаглаж буйгаар тэд сонгодог араб хэл, түүнчлэн сири аялгуугаар ч яриагүйгээс үзэхэд гадаадын хүмүүс байсан хэмээн таамаглаж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ