Пакистанд цагдаагийн коллежид халджээ

Ирж байгаа мэдээгээр, террористууд Пакистанд цагдаагийн коллежийн бэлтгэл сургуулилтын төвд халдсанаар 80-аас цөөнгүй хүн шархдаж, дөрвөн цагдаа, гурван террорист амь үрэгджээ.

Автомат буу, гранатаар зэвсэглэсэн зургаан хүн аравдугаар сарын 25-нд шилжих шөнө Кветта хотын цагдаагийн сургуулилтын төвд халдсаныг мэдээлсэн юм. Энд 600 хүртэлх тооны хүн бэлтгэл сургуулилт хийж байсан байж болох юм гэж РИА Новости агентлаг уламжилсан байна. Террористууд 200 хүнийг олзолсныг бас мэдээлж байна. Цагдаагийн коллежийн байрнаас буудах дуу сонсогдож, бас наад зах нь гурван удаа хүчтэй дэлбэрэлт болжээ.

Цагдаагийн бэлтгэл сургуулилтын төвд халдах ажлыг хэн зохион байгуулсан тухай мэдээ одоогоор алга байна. Талибууд болон өөр ямар нэг байгууллагын аль аль нь халдлагыг үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгааг хэвлэлд мэдээлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ