Николас Мадурог хөнөөхийг завджээ

Колумбын цэргүүд Мадурог алахаар зэхэж байсан талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас даваа гарагт мэдээлсэн байна.Халдлага хийхээр төлөвлөж байсан есөн хүнийг баривчлаад байгаа аж.
Террористууд Каракаст ирээд хэлэлцсэн ёсоороо өөр нэг бүлэгтэй нэгдэх байв. Харин цагдаа, цэрэг, тагнуулийн албаныхны шуурхай ажиллагааны ачаар террористуудын төлөвлөгөөг таслан зогсоож чаджээ. Улмаар баригдаад байгаа есөн хүний бусад хамсаатныг ойрын үед олохоо Венесуэлийн Дотоод хэргийн сайд Мигель Родригес мэдэгдсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ