8 хүний амь насыг бүрэлгэсэн гэж Канадын сувилагчийг сэжиглэж байна

Канадын Онтарио мужийн хууль сахиулах байгууллагынхан сувилагч эмэгтэйг баривчилсан байна. Түүнийг асрамжийн газрын өндөр настай 8 хүний амь насыг бүрэлгэсэн гэж сэжиглэж байгаа ажээ. Телевизийн CBC сувгаар ингэж мэдээлсэн байна.

49 настай Элизабета Трэйси Маи Феттлауфер 2007-2014 онд янз бүрийн эмийн тунг хэтрүүлэн 75-аас 96 насны найман хүний амь насыг бүрэлгэсэн нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Тэрээр Вудстокийн асрамжийн газарт долоо, Лондон хотод нэг хүний амь насыг бүрэлгэсэн байна. Энэ хоёр хот Онтарио мужийн баруун өмнөд нутагт байдаг юм.

Веттолауфер Онтарио мужийн сувилагчийн коллежоос 1995 оны зургаадугаар сарын 8-нд олгосон сувилагчийн лицензээс 2016 оны есдүгээр сарын 30-нд татгалзжээ. Эмэгтэйг Вудсток хот дахь гэрээс нь баривчилсан байна. Тэр элэгсэг, даруухан хүн гэж хөршүүд нь ярьцгаадаг аж. Хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид өвчтөнүүдийн тухай тэмдэглэл, түүнчлэн сүүлийн үед Веттлауфер нийгмийн хамгийн нэртэй сүлжээний нэгэн хуудсандаа өөрийн сэтгэцийн тухай бичсэн зүйлийг одоо нэмж судалж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ