Украинд цээрлэл үзэлгүйгээр яаж ч “идэж, ууж” болно гэнэ

Үндэсний “Айдар” батальоны захирагч асан, эдүгээ Украины Дээд радын депутат Сергей Мельничук орлогынхоо тухай мэдүүлэгт өөрийнхөө бичсэн мөнгөний талаар тайлбар хийжээ.
Мэдүүлэгт дурдсанаар,өнгөрсөн жил Мельничук нэг их наяд гривений (38,5 тэрбум гаруй ам. доллар) орлого олжээ. Энэ нь Украины алт-валютын нөөцөөс бараг 2,5 дахин их гэнэ. Гурван мянга орчим ам. долларын албан ёсны цалинтай Мельничук хаанаас ийм их мөнгөтэй болсон талаар янз бүрийн таамаглал дэвшүүлж байжээ.Депутатын “Ард түмний хүсэл зориг” бүлэг уг мэдүүлгийг “базаахгүй тоглоом шоглоом “ гэж тодорхойлоод, Мельничукт нэг их наяд гривен байхгүй гэж мэдэгдсэн байна.
НТВ.ру сайтад бичсэнээр, би тоглоом шоглоом хийх гэсэн юм биш, надад ийм их мөнгө үнэхээр байхгүй гэж Мельничук сүүлд нь тайлбарлажээ. Украинд цээрлэл шийтгэл хүлээлгүйгээр хулгай хийж болно, мэдүүлэгтээ хичнээн ч мөнгөтэй хэмээн бичиж болно, учир нь хэн ч үүнийг шалгахгүй гэдгийг тэр зүгээр л харуулах гэж бодсон аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ