Япон Сирийн босогчдод тусламж илгээнэ

Япон улс Сирийн Засгийн газрын эсрэг тэмцэж байгаа сөрөг хүчний цэргүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Энэ талаар Япон улсын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгйин дарга Ёсихидэ Суга мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “Одоогоор тус улсын Засгийн газар Сирийн босогчдод хүмүүнлэгийн тусламж хүргэх аргуудын талаар хэлэлцэж байна. Гэхдээ үүнийг цэрэг дайны зорилго болон зөрчилдөөнийг улам хурцатгах байдлаар ашиглахгүй байх тал дээр ярилцаж байгаа” гэжээ.

Японы Засгийн газрын төлөөлөгчдийн онцолж буйгаар тусламж хүргэх тухай мэдээллийг тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх долоо хоногт Хойд Ирландад болох “их наймын” дээд хэмжээний уулзалт дээр хийх гэнэ. Үүнд хүмүүнлэгийн тусламж, эм тариа, ундны ус, хүнсний бүтээгдэхүүн, түүнчлэн тээврйн хэрэгсэл болон цахилгаан үүсгэгч генератор зэрэг багтаж байгаа аж.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ