Орост ерөнхийлөгчийн завсрын сонгууль явуулж болох юм гэдгийг Песков тайлбарлав

Оросын ерөнхийлөгчийн завсрын сонгуулийн тухай мэдээ “туйлын схоластик шинжтэй юм” гэж төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.

“Ийм асуудал байхгүй.Ажил төрөл хэвийн явж байгаа. Кремльд энэ асуудлыг хэлэлцээгүй” гэж Песков хэлсэн байна.

Ерөнхийлөгчийн компанит ажлыг хугацаанаас өмнө эхлүүлэх асуудал дэвшүүлсэн материалөмнө нь оросын хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд гарсан юм.Тухайлбал,“Эдийн засгийн шинэ өсөлт” аж ахуйн түншлэлийн тэргүүн Михаил Дмитриев РИА Новости агентлатг өгсөн ярилцлагадаа Оростерөнхийлөгчийн сонгуулийг 2018 оны гуравдугаар сараас наашлуулахнь онолын хувьд боломжтой, гэхдэээдийн засгийн болон геополитикийн байдал хүндрэх эрсдэлээс болоод хамгийн сайн шийдвэр биш байж болох юм гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

“Үүнтэй холбогдон ерөнхийлөгчийн завсрын сонгууль явуулах асуудал янз бүрийн эрсдэлийн үүднээс тун амаргүй болж байна, тодруулвал хэрвээ нефтийн үнэ дахин их унавал яахав? Хэрвээ Оросын эргэн тойрны геополитикийн байдал дахин хурцадвал яахав?,энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? гэж тэр хэлсэн байна.

Ерөнхийлөгчийн дараачийн сонгууль 2018 оны гуравдугаар сард болох ёстой.Төрийн тэргүүн Владимир Путин сонгуульд нэр дэвших эрхтэй юм. Тэр 2016 оны есдүгээр сард Bloomberg агентлаг өгсөн ярилцлагадаа сонгуулийн компанит ажилд оролцох эсэх тухай шийдвэр хараахан гаргаагүй байна гэж мэдэгдсэн билээ.

Одоо 64 настай Путин 2000 онд ерөнхийлөгчийн албан тушаалд орж, 2004 онд улиран сонгогдсон юм. Үүний дараа тэр засгийн газрыг тэргүүлж, харин 2012 онд дахин төрийн тэргүүн болсон билээ.

Орост ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгодог юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ