Мөсний мумми зүрхний өвчнөөс болж үхжээ

Европын хамгийн хөгшин гэж хэлж болохуйц мөсний хүн олджээ. Түүнийг олсон эрдэмтэд тэрхүү мөсний хүнийг нас барахаасаа өмнө толгойдоо нэлээд хүнд бэртэл авсан байсан хэмээн тодорхойлсон. Учир нь түүнд хийсэн шинжилгээгээр толгойн эд эсүүд нь нэлээд гэмтсэн байсан гэнэ.
Эрдэмтэд түүнийг шинжлэн судалж байгаа бөгөөд 45 настай эрэгтэй хүн хэмээн тодорхойлоод буй. Түүнчлэн зүрхний өвчнөөс болж нас барсан, мөн амьд ахуйдаа шүд нь өвддөг хүн байжээ хэмээн тодорхойлсон байна. Түүний бие дээр нэлээд дээр үеийн шивээс байсан бөгөөд үүнээс харахад Төв Европын хүн байжээ хэмээнүзэж байгаа юм. Энэ ховор олдворыг эрдэмтэд мөсний мумми хэмээн нэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ