Трамп 14 муж улсад Клинтоноос хоцорч байна

Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп 14 муж улс дахь санал хураалтын урьдчилсан дүнг зарласны дараа өөрийн өрсөлдөгч, ардчилсан намын Хиллари Клинтоноос хоцорчээ. Телевизийн CNN суваг ингэж мэдээлсэн байна.
Хуучин төрийн нарийн бичгийн дарга сонгогчдын төлөөлөгчдийн шаардлагатай 270 саналаас 68, Трамп 48 санал авчээ .Тэрбумтан Оклахом, Иллинойс, Индиана, Кентуки, Теннисси, Миссисиппи, Висконсин муж улсад, харин түүний өрсөлдөгч Иллинойс, Нью-Жерси, Мэриленд, Дэлавэр, Вермонт, Массачуссетс, Род-Айленд муж улс болон холбооны улсын Колумби тойрогт олонхи санал авсан байна.
“Хэлбэлзэлтэй” байдаг Нью-Гэмпшир, Флорида, Умард Каролина болон Огайо муж улсад үр дүн тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд гэхдээ Огайо муж улсад Клинтон бас ялсан байж магадгүй аж.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 8-нд болсон юм. Сонгогчдын төлөөлөгчдийн албан ёсны санал өгөх арга хэмжээ арванхоёрдугаар сарын 19-нд болж, харин 2017 оны нэгдүгээр сарын 6-нд конгресс санал хураалтын дүнг батлана. Тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд болох бөгөөд тэгэхэд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн албан тушаалдаа орох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ