Мандатын тоогоор Трамп илүүрхэж эхэллээ

Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп 14 муж улс дахь санал хураалтын урьдчилсан дүнг зарласны дараа өөрийн өрсөлдөгч, ардчилсан намын Хиллари Клинтоноос хоцорч байсан талаар CNN суваг мэдээлж байсан юм.
Тэгвэл сүүлийн мэдээгээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж буй Дональд Трампын хувьд ялах магадлал 80-90 хувьтай байна гэж The New York Times сонин тооцоолжээ.
Доналд Трампын мөрийн хөтөлбөр татварын бодлогын шинэчлэл, эдийн засгийн шинэчлэл, хууль бус цагаачлалын асуудлуудыг чухалчилсан бол Хиллари Клинтоны мөрийн хөтөлбөрт татварын бодлогын шинэчлэл, арьс өнгөний ялгаварлалтай тэмцэх, дэлхийн дулаарлыг бууруулах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, цагаачлалын бодлогыг зөөллөн үзэх мэт асуудлуудыг чухалчилжээ.
Сонгогчдын төлөөлөгчдийн албан ёсны санал өгөх арга хэмжээ 12 дугаар сарын 19-нд болж, харин 2017 оны нэгдүгээр сарын 6-нд конгресс санал хураалтын дүнг батлана. Тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд болох бөгөөд тэгэхэд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн албан тушаалдаа орох юм.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ