Путин Трампад баяр хүргэж, цахилгаан утас илгээжээ

Оросын ерөнхийлөгч Орос, АНУ хоёр хамтран ажиллаж, оновчтой яриа хэлцээ хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Владимир Путин Дональд Трампыг америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсантай холбогдуулан баяр хүргэж, түүнд цахилгаан утас илгээснийг Оросын ерөнхийлөгчийн албан ёсны сайтад мэдпээлжээ.

ОХУ-ын төрийн тэргүүн цахилгаан утсандаа хоёр орон харилцаагаа хямралаас гаргаж, дэлхий нийтийн шинжтэй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Владимир Путин бие биеийнхээ байр суурийг харгалзан үзэж, эрх тэгш байх үндсэн дээр ОХУ, АНУ-ын хооронд оновчтой яриа хэлцээ хийх шаардлагатай гэдэгт итгэлтэй байгаагаа бас илэрхийлжээ.

Оросын ерөнхийлөгч шинэ албан тушаалдаа амжилт гаргахыг Трампад хүсэн ерөөсөн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ