Талибууд германы ерөнхий консулын газарт халджээ

Афганистанд террорын ажиллагааны үеэр амь үрэгдэгсдийн тоо хоёр болж, бас 80 хүн шархаджээ. Мазари-Шариф хотод тэсрэх бодис бүхий машин хөлөглөсөн амиа золиослогч этгээд Германы ерөнхий консулын хашаанд хар хурдаараа дайран орсныг түрүүнд нь мэдээлсэн байна. Удалгүй байшинд хоёр дахь дэлбэрэлт болжээ.
Германы гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер хямралын штаб байгуулах захирамж өгсөн байна. Радикал үзэлт “Талибан” хөдөлгөөнийхөн энэ террорын ажиллагааг үйлдсэнээ хүлээгээд, Кундуз мужид АНУ-ын нисэх онгоцууд агаараас цохилт өгсний өшөөг авсан нь энэ гэж мэдэгджээ. Тэгэхэд агаараас цохилт өгсний улмаас энгийн 30 гаруй оршин суугч амь үрэгдэж, бас 19 хүн шархадсан байна.
Мазари-Шариф хотод бундесверийн лагерь байдаг юм. Германы цэргийнхэн Афганистаны умард нутгийн аюулгүй байдлыг хангадгийг хэвлэлд дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ