Мөрдөгч эр Мэрилин Монрогийн үхлийн гэрч болжээ

Хувийн мөрдөгч Фрэд Оташ гэгч домогт жүжигчин Мэрилин Монрогийн гэрийг түүний нас бардаг өдөр нь чагнаж байсан гэнэ.

Мөрдөгч эрийг нас барсаны дараа хэвлэгдсэн баримт бичгүүдэд дурдсанаар бол тэрбээр од эмэгтэйн учир битүүлэг үхлийн гэрч болсон аж.

“Монро хэрхэн үхэж буйг би сонссон” гэж мөрдөгч эр тэмдэглэлдээ бичжээ.

Холливудын од Монро 1962 онд нас барахаасаа өмнө мөрдөгч Оташийг хөлсөлж авсан байна. Ингээд мөрдөгч эр жүжигчин эмэгтэйн гэрт чагнах төхөөрөмжүүдийг суурилуулав.

Монро өөрийн бүх утсан яриануудын бичлэгүүдийг хадгалахыг хүссэн гэнэ. Тэр эмгэнэлт өдөр Фрэд Оташ жүжигчин Мэрилин Монро болон АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүү Роберт нарын хооронд болсон маргааныг бичиж авчээ.

“Түүнийг янхан адил гараас гарт дамжуулсан хэмээн Монро гомдоллосон. Тэд унтлагын өрөөнд хамт байсан бөгөөд Бобби түүнийг ор руу түлхэж унагаагаад амыг нь дэрээр таглах шиг болсон.

Төдөлгүй жүжигчин эмэгтэй чимээгүй болж, Кеннеди гарч одсон” гэж мөрдөгч эр тэмдэглэсэн байна.

Мөрдөгч эр маргааш өдөр нь л Монрог нас барсан гэдгийг олж мэджээ. Монрогийн хөрш жүжигчин Питер Лоуфорд удалгүй Оташтай холбогдоод талийгаачийн гэрээс бүх төхөөрөмжөө салгаж авахыг зөвлөсөн гэнэ.

36 настайдаа таалал төгссөн Монрогийн утсан ярианы бичлэгүүд түүний дараагаар ул мөргүй алга болсон билээ. Монрог амиа хорлосон гэж үздэг юм.

Түүний унтлагын өрөөнөөс хүчтэй үйлчлэл бүхий эм бэлдмэлүүд олноор олдсон аж. Мөн ах, дүү Кеннеди нар нэрт жүжигчнийг хороолгосон байж магадгүй гэсэн таамаглал байдаг билээ. Бүсгүй тэдэнтэй янаг амрагийн харилцаатай байсан гэгддэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ