Газрын тосны дарга асан Д.Амарсайхан нарын мөнгө угаасан хэрэг сөхөгдлөө

Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан болон тус газрын нягтлан гээд нэр бүхий хэсэг хүмүүсийгөнгөрсөн өвлөөс эхлэн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа. Тэд төсөвт орох их хэмжээний мөнгийг халаасалж, сүүлийн үед шинээр дуулдах болсон мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан байна.

Д.Амарсайхантануудын үйлдсэн хэргийг дурдвал,Монгол Улсын Засгийн газар Хятадын“Петро Чайна дачин Тамсаг” компанитайбүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажилладаг. “Петро Чайна дачин Тамсаг” компани Тосон уул 19, тамсаг 21 талбайгаас газрын тос олборлож байгаа. Энэ хоёр талбайн орлогын 76 хувь нь хятадын талд, 24 хувь нь Монголын талд ирэхээрбүтээгдэхүүн хуваах гэрээг үзэглэжээ. Гэтэл Монголын талд ирж байгаа хувь хэмжээ буурсанбайсан тул Аудитын байгууллагаас 2005-2012 оны гэрээний дагуу олборлосон тосны хэмжээ, борлуулалтын дүн, хасагдах зардал, хоёр талд ногдох орлого зэргийгГазрын тосны газар болон Петро Чайна дачин Тамсаг компаниас гаргуулж авсан байна.

Хамгийн сонирхолтой нь хоёр талын гаргаж өгсөн дүн зөрүүтэй гарч. Тодруулбал, Петро Чайна дачин Тамсаг компаниас өгсөн дүнгээс Газрын тосны газрын өгсөн дүн 417,026 баррель буюу 40,522,976 сая ам.доллараар дутсан байна. Гэвч энэ дүнд газрын тосны дарга Д.Амарсайхан ач холбогдол өгөлгүй тэгсгээд дараад өнгөрүүлжээ.

УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн шалгаж буйгаар Монголын талын 24 хувийн нэг х увь нь Хонконг дахь Шанхайн “SunWang” компани руухувьцааны хувь нэрээр шилжиж байсан байх юм. Тодруулбал, 2011 оны эхний найман сарын байдлаар “SunWang”компанийн данс руу 1,5 сая ам.доллар шилжжээ.Тэгэхээр Бүтээгдэхүүн хуваах гэрээнийдагууМонгол Улсынтөсөвт орохёстой 24 хувийн орлогын 1 хувь нь ийнхүү хувийн компанийн данс руу ордог байж. Хувийн компани гэхийгтодотговол Хонконг худалдааны чөлөөт бүс учраас ямар нэг татварын дарамт шахалт үгүй. Мөнгө угаахад хамгийн тохиромжтой газар гэхэд болно. Тэгэхээр ийм газрыг сонгож компани байгуулан мөнгө угааж байсан байхыг үгүйсгэхгүй юм. Өнөөдрийн байдлаар Д.Амарсайхан гадаадад байгаа. Хэргийг нь шалгах явцад ийнхүү гадаад руу оргон зайлсан нь тул түүнийг интерполоор эрэн сурвалжлах болно гэж байна.

Мөн зарим баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар БНСУ-аас манай улсад шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан компаниас авлига нэхсэн хэрэгт ч Д.Амарсайханы нэр холбогдож буй мэдлээ чих дэлсэж байна.

www.times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ