Пакистанд террорын улмаас амь үрэгдсэн хүний тоо 52-т хүрээд байна

Бямба гарагт Пакистаны өмнөд нутгийн Белужистан муж дахь Шах Нуранийн бунханд дэлбэрэлт болсноор наад зах нь 52 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархаджээ. Пакистаны телевизийн Geo TV сувгаар ингэж мэдээлсэн байна.Тус сувгийн уламжилснаар, дэлбэрэлт болох үед бунханд 500-600 хүн байжээ.

Пакистаны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр,14 настай хүүхэд өөрийгөө дэлбэлжээ. Мөргөлчид бунханд цугларч, шашны зан үйлдэж байх үед энэ явдал болсон байна. Амь үрэгдэгсдийн дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байгааг хэвлэлд дурджээ. Дэлбэрэлт үйлдэх ажлыг зохион байгуулснаа террорын ИУ бүлэглэл хүлээсэн байна. Шархдагсдыг дэлбэрэлт болсон газраас 250км-т орших Карачи хотын эмнэлгүүдэд хүргэж байгаа юм байна. Уг бунхан нь хүрч очиход хэцүү газарт байрладаг учир ойр хавьд нь эмнэлгийн байгууллагууд байдаггүй аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ