Й.Столтенберг: Трампыг сонгогдсоны дараа НАТО-гийн эв нэгдэлд аюул учирав

Дональд Трампыг Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсоныдарааНАТО-гийн эв нэгдлийг хадгалж үлдэх асуудалд сэтгэл зовинож байгаагаа тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг илэрхийлсэн байна.

Столтенберг британийн “The Observer” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ “бидэнд хамгийн ноцтой сорилт тулгарч байна” гэж тэмдэглэжээ.

Эвслийн бүх гишүүн оронНАТО-гийн үйл ажиллагааг санхүүжүүлэх салбарт өөрт тохирох хандиваа оруулах ёстой, өөрөөр хэлвэлаюулгүй байдлынхаазардлыгөөрсдөө гаргахёстой гэсэн сэдвээр сонгуулийн кампанит ажлын явцад Дональд Трампын хэлсэн үг НАТО-гийн хэд хэдэн гишүүн орон болон Йенс Столтенбергийн сэтгэлийг түгшээсэн юм.

Одоо АНУУмард Атлантын эвслийн санхүүжилтийн 70 орчим хувийг хийдэг байна.

Ийм тодорхойгүй үедевропчуудзардлын тодорхой хувийг өөрсдөө үүрэхшаардлагатай гэж Столтенберг үзэж байна. АНУ, Европын түншлэлийг юугаар ч орлуулшгүй юм гэж ерөнхий нарийн бичгийн дарга бас онцлон тэмдэглэжээ.

НАТО-гийн дээд хэмжээний ээлжит уулзалт хийх хугацаагзун хүртэл хойшлуулж болох юм.Трампыг эвслийн талаархи бодлогоотодорхой болгоххүртэл ингэж хойшлуулах хэрэгтэйгэж германы “Шпигель” сэтгүүлд түрүүнд ньбичсэн байна. Уул нь дээд хэмжээний уулзалтыг ирэх оны эхээр хийхээр төлөвлөж байсанюм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ