АНУ-ын жуулчин бүсгүй 15 сард 181 орноор оржээ

Америкийн жуулчин бүсгүйд дэлхийн 181 орноор ороход ердөө арвантаван сар шаардагдсан байна.27 настай бүсгүйн нэр Гиннессийн номонд ороход маш ойрхон байна гэж хэвлэлд бичжээ.

Кассандрагийн ер бусын аялал өнгөрсөн оны долоодугаар сард эхлэсэн байна. Энэ хугацаанд тэр нисэх онгоцоор 250 гаруй удаа нисчээ. Бүх зардал буюу 200 мянган долларыг түүний хандивлагчид гаргасан байна.

Кассандра улс бүрт 2-5 хоног саатдаг аж. Бүсгүй дэлхийн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн бүх орноор орж, Гиннессийн номд бичигдэх хүртлээ харих бодолгүй байгаа гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ