Оростой бат бөх харилцаа тогтооно гэж найдаж байна

Оростой урт хугацаагаар, бат бөх харилцаа тогтооно хэмээн найдаж байгаагаа Цагаан ордны тэргүүнээр сонгогдсон Доналд Трамп илэрхийлжээ. АНУ-ын одоогийн засаг захиргаанаас засгийн эрхийг шилжүүлэн авах түүний багийнхны мэдэгдсэнийг иш татан даваа гарагт РИА Новости агентлагийн мэдээлснээр, Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа ингэж мэдэгдсэн байна.

“Орос болон Оросын ард түмэнтэй урт хугацааны туршид бат бөх харилцаа тогтооно хэмээн би машид найдаж байна гэж ерхөнхийлөгчөөр сонгогдсон Трамп ерөнхийлөгч Путинд хэлснийг” бүгд найрамдах намын багийнхан онцлон тэмдэглэжээ.

Путин, Трамп нар хэд хэдэн асуудал, тухайлбал АНУ, Орост тулгарч байгаа аюул, сорилт, эдийн засгийн стратегийн асуудал болон 200 гаруй жилийн түүхтэй АНУ, Оросын харилцааны асуудал хэлэлцсэнийг бас дурдсан байна.

11 дүгээр сарын 14-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп нар утсаар ярихдаа, орос-америкийн харилцааны асуудал хэлэлцэж, энэ харилцаа “туйлын хангалтгүй байдалтай байна” гэж санал нэгтэй үзжээ. Тэд олон улсын терроризм, хэт даврах үзлийн эсрэг тэмцэхэд хүч чармайлтаа нэгтгэх шаардлагатай гэж үзэж байгаагаа бас илэрхийлсэн байна.

Путин, Трамп нар цаашид утсаар ярьж, хэтдээ биечлэн уулзахаар тохиролцжээ.

Трамп Оросын төрийн тэргүүнтэй утсаар ярих бодолтой байна гэдгээ 11 дүгээр сарын 12-нд мэдэгдээд, Путинээс “маш сайхан” захидал хүлээж авснаа мэдээлсэн юм. Трампыг төрийн тэргүүнээс сонгогдсонтой холбогдуулан Путин дэлхийн удирдагчдаас хамгийн түрүүнд шахуу түүнд цахилгаан утас илгээж, амжилт хүссэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ