Оросын эдийн засгийн хөгжлийн сайдыг саатуулжээ

ОХУ-ын мөрдөн байцааххороо эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаевыг саатуулжээ.Тус хорооны төлөөлөгч ингэж мэдээлсэн байна.

“Гэмт хэргийн нөхцөл нь төрийн алба хашиж байгаа Алексей Улюкаев “Башнефть” хувьцаат компанийн 50%-ийн хэмжээтэй төрийн багц хувьцааг авах хэлцэл хийх боломжийг “Роснефть” компанид олгосон эерэг дүгнэлтийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас өгсний хариуд 11 дүгээр сарын 14-нд 2 сая ам. доллар авсантай холбоотой юм” гэж мөрдөн байцаах хорооны төлөөлөгч хэлсэн байна.

“Одоо сайдыг саатуулаад байгаа. Ойрын үед мөрдөн байцаагчид Алексей Улукаевын талаар яллах дүгнэлт гаргаж, таслан зогсоох арга хэмжээ авахаар төлөвлөж байна” гэж мөрдөн байцаах хорооны төлөөлөгч мэдээлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ