Хятадын бизнесмэн ажилтнууддаа гурилын өт идүүлжээ

Хятадын Шаньси мужийн нэг бизнес эрхлэгчүүрэгт ажлаахийж чадаагүй ажилтнууддаа гурилын өт албадан идүүлжээ. “Shanghaiist” сайтад энэ талаар бичсэн байна.
Сайтад дурдсанаар,энэхүү доромжилсон үйлдэл Ханьжун хотын нэг бизнес-төвд болжээ.Дарга нь60 залуу ажилтныг нэг танхимд цуглуулсан байна. Ажилтнуудын нэг ньтэдэнд хувин дүүрэн өт, савх, аяга болон “байцзю” хэмээн согтууруулах ундаа авчирчээ.
Дараа нь арилжааны хэлтсийн даргаажилтнуудыг нэг нэгээр нь дуудаад, өт идэж, архиар даруулахыг тушаасан байна.Ажилтан бүр өөрийнх нь буруугаас болж алдсан үйлчлүүлэгчийн өмнөөс дөрвөн өт идэх ёстой байжээ.Пүүсийн захирал Цаоовогтын хэлснээр, ажилтан бүр шийтгэл хүлээхийг сайн дураараа зөвшөөрч, харин гэдсэндээ байгаа хүүхэддээ санаа зовсон нэг жирэмсэн эмэгтэй л татгалзсан байна.
Ажил олгогчийн хүчирхийлэлд өртсөн ажилтан бүртнөхөн олговор олгохоор тус орны Хөдөлмөрийн хуульд заасан байдаг ч,БНХАУ-д ийм доромжилсон үйлдэлнэлээд гардаг ажээ.Жишээ нь, Хятадын “Leshang Decorations” компанийн захиралбуруутай ажилтнууддааиссэнхулуу идүүлэхээр шийдэж, үүнийгхарахыг хамт ажиллагсдад ньалбадаж байсан нь өнгөрсөн долдугаар сарын 23-нд тодорхой болсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ