Улаанбаатарт 2 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахын онцгойлон анхааруулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Хөвсгөлийн уулс болон баруун аймгуудыг зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ховдын өмнөд, Увс, Завханы хойд хэсэг болонИдэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүсийн нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ