Улаанбурханаас сэргийлэх А аминдэмийг энэ сарыг дуустал олгоно

Улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А аминдэмийг энэ сарыг дуустал Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд өгч байна. Жил бүрийн тавдугаар сар, 11 дүгээр сард А аминдэмийг уулгадаг. Тодруулбал,
-6-н сартайгаас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй),
-12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгана.
Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А-г хангаж байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт аминдэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгдөг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ