Живсэн автомашиныг татаж гаргав

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай 2 дугаар багийн “Цэнгэл” нууранд /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ иргэн Б-гийн 79-10 ХӨА улсын дугаартай Зил-130 загварын автомашин живсэн тухай дуудлага 2016.11.15-ны өдрийн 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

DSCN1158

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 10 албан хаагч ажиллаж живсэн автомашиныг 2016.11.15-ны өдрийн 18:08 цагт татан гаргасан байна.

DSCN1206

Түнэл сумын иргэн Ц.Баттулга 31 настай, эрэгтэй, Д.Нямбаяр 18 настай, эрэгтэй, Б.Гэрэлчулуун 18 настай эрэгтэй нар өвөлжөөнөөс өвс татахаар явж байгаад нуурын мөс цөмөрч автомашин нь живсэн байна. Цэнгэл нуур нь 25-30 метрийн гүнтэй, хужиртай нуур юм байна. Нуур бүхэлдээ цасаар хучигдсан байсан тул дээрхи иргэд нууран дээр явж байгаагаа мэдэлгүй ийнхүү мөсөнд цөмөрчээ.

Машины хойд хэсгийн мөс эхэлж цөмөрсөн учраас иргэд бүхээгнээс гарч амжжээ.

DSCN1180

Автомашин эргээсээ 40, дөрвөн метрийн гүнд живсэн. Усчин аврагчид нийт зургаан цаг ажиллаж усан дор 40 метр газрыг гудамжлан цөмөлж, живсэн автомашиныг троссоор холбон татаж гаргажээ.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, онцгой байдлын ахлах дэслэгч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 10 албан хаагч мэргэжлийн ур чадвар гарган шуурхай ажиллаж иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа.

Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Ужигийн гол гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ 18-93 ЗАН улсын дугаартай Ланд-80 загварын автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагаар /2016.11.15-ны өдрийн 19:30 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б.Баянмөнхийг /38 настай, эрэгтэй/ аварч, автомашиныг голоос татан гаргажээ.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Монгол Чехийн алтны гарам” гэдэг газар 28-46 УБВ улсын дугаартай ”Тоёота Примо” загварын автомашин гарманд цөмөрч орсон тухай дуудлагаар /2016.11.15-ны өдрийн 23:16 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийналбан хаагчид ажилласан байна.

Иргэн Н.Дамдин /38 настай эрэгтэй/, С.Чинзориг /28 настай, эрэгтэй/, Г. Баяраа /30 настай, эрэгтэй /, Н.Билгүүн /26 настай, эрэгтэй/, Ч.Навчаа /30 настай, эмэгтэй/, М.Сарангэрэл /31 настай, эмэгтэй/, Д.Ариунаа /28 настай, эмэгтэй/ нарын долоон иргэнийг аварч, автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээлээр манай орны ихэнх дунд болон жижиг голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч, томоохон голуудад мөсөн зах өргөсөн зузаарч, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна. Хэдийгээр гол мөрний мөс зузаарч байгаа боловч мөсний зузаан хүн, мал, автомашин зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ