АН шинэчилсэн дүрмийн төсөлд дарга нь Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй
Өнөөдөр 15:00 цагт болох АН-ын ҮЗХ-аар олон асуудалхэлэлцэхийн нэг ньтус намын даргын шинэчлэлийн асуудал олны анхааралд өртөөд байгаа юм.Мөн хурлаар Үндсэн дүрмийн болон бүтцийн шинэчлэлийг хэлэлцэх талаар яригдаад буй.
Энэхүү дүрмийн шинэчлэлийг Нээлттэй Ардчилсан Нам-Шинэчлэлийн Нэгдсэн Хөдөлгөөнөөс эхлээд олон улс төрчид гээд бүх гишүүдээрээ хэлэлцүүлж, мэргэжлийн судлаачдын хүрээнд боловсруулах ёстой гэсэн санал гаргаж байсан юм.
Дүрмийн шинэлчлэлийн төсөлд тусгаснаар АН-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон бол нэг жилийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар төсөлдтусгагдсан байна. Иймд АН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм.
Зөвлөл болох З.Энхболд, Н.Батбаяр нарын тэргүүтэй гишүүд уг төслийг бэлтгэсэн байна. Энэхүү төсөлд тусгагдаж буйгаар АН-ын даргаар намын анхан шатны байгууллагуудын бүх гишүүдийн гуравны нэгнээс доошгүй санал авсан хүнийг 4 жилийн хугацаатай сонгохоор болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ