ТЭСО-гийн оруулж ирдэг "Слава" брэндийн будаанаас бөөгнөрч хөгцөрсөн будаа гарч иржээ

ТЭСО компанийн оруулж ирдэг "Слава" брэндийн хүүхдийн кашнаас хорхой гарсан гэх мэдээлэл нэг хэсэг цахим ертөнцөөр цацагдсан. Тодруулбал, Тесо группын охин компани болох “Агь” компанийн импортлон оруулж ирдэг “Слава” брендийн будаа, элсэн чихэр, хүүхдийн будаа буюу каш зэрэг бүтээгдэхүүнийг Орос улсаас импортлон оруулж ирдэг. Гэтэл нялх хүүхдэд зориулсан хүүдийн кашнаас нь өт, амьд эрвээхэй гарч ирлээ гэх гомдол иргэдийн зүгээс багагүй гардаг юм.
Тэгвэл энэ брэндийн будаанаас бөөгнөрөөд хөгцөрчихсөн будаа гарч ирсэн талаар нэгэн хэрэглэгч өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
Тэрбээр, “Өчигдөр кашнаас нь өт гарлаа гэсэн пост яваад байсан. Аваад хэрэглээд байж байтал ийм зүйл гарч ирэхийн. Ийм юм гарч ирж байсан уу. Уг нь байнга хэрэглэдэг юм. Одоо авалтгүй болжээ. Яачихаад байгаа газар вэ. Бүтээгдэхүүнээ аятайхан савлаад зарчихаж болохгүй л байгаа юм байхдаа. Дургүй хүрчихлээ” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ