Хүй долоон худагт цанын бааз байгуулна

Хүй долоо худаг дахь "Монгол наадам цогцолбор" зуны улиралд улсын баяр наадам зохион байгуулахаас өөр үйл ажиллагаа бараг болдоггүй. Тэгвэл уг цогцолборын ашиглалтыг сайжруулах үүднээс цанын бааз байгуулахаар болжээ.

Энэ талаар "Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын захиалгын менежер Я.Болдбаатар “Монгол наадам цогцолборыг дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулдаг болгох зорилгоор өргөжүүлж, "UB Resort” цанын бааз нээхээр болсон.

Цана чаргаар гулгах, мөсний шагайн холбоотой хамтраад тоглолт зохион байгуулах, мөсөн гулгуурын талбай байгуулах, иргэдэд зориулсан үйлчилгээг нэвтрүүлж, халуун хоол унд идэж уугаад, амралтаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой ийм байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд ажил явж байна. Тун удахгүй нээлтээ хийнэ” гэлээ.

Одоогоор суурь ажлууд явагдаж байгаа бөгөөд цаашид хөрөнгө оруулалт хийж цанын баазийг олон улсын стандартад нийцүүлэн барихаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ